Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 03 дугаар сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Батцэнгэл, Хангай, Чулуут, Өгийнуур, Өлзийт, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 12,7 – 15,9 градус , бусад сумдын нутгаар 8,4 – 12,6 градус хүйтэн байлаа. Эрдэнэмандал, Цэцэрлэг, Хашаат сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,3 - 2,2 градусаар хүйтэн, Тариат, Булган, Жаргалант, Хангай сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,6 – 2,7 градусаар дулаан, бусад сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим байсан байна. Агаарт өдөртөө Төвшрүүлэх, Хашаат, Жаргалант, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Өгийнуур сумдын нутгаар 1,0 – 7 ,0 градус дулаан , бусад сумдын нутгаар 1,0 - 3,0 градус хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө Тариат, Чулуут, Өлзийт, Батцэнгэл, Хангай, Өгийнуур сумдын нутгаар 30,0 -33,0 градус, бусад сумдын нутгаар 23,0 – 29,0 градус хүйтэн байлаа. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр Тариат, Батцэнгэл, Чулуут, Хангай, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 1 - 2 өдөр ажиглагдсан байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 7,0 – 13,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Чулуут, Төвшрүүлэх сумын нутгаар 11,0 -15,0 градус , бусад сумдын нутгаар 3,0 - 9,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 33.0 - 35,0 градус, бусад сумдын нутгаар 25,0 -29,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1,6 – 12,5 мм тунадас орсон байлаа.Хамгийн их нь Жаргалант суманд 2,7 мм, хамгийн бага нь Батцэнгэл, Чулуут, Хангай, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 1,6 мм тунадас орсон байна. Тариат, Цэцэрлэг, Жаргалант, Өгийнуур, Хайрхан, Хашаат, Хотонт сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 7 -19 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Эрдэнэбулган, Эрдэнэмандал сумдын нутгаар секундэт 18 -19 метр хүрсэн байв. 10 м/с –ээс их салхитай өдөр Батцэнгэл, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1 – 5 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хэмжсэн хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр аймгийн нийт нутгаар цастай , цасны дундаж өндөр Өлзийт сумын нутгаар 20 см, Тариат, Батцэнгэл, Хашаат, Хангай, Хотонт, ӨндөрУлаан сумдын нутгаар 8 -11 см , бусад сумдын нутгаар 0 -7 см байлаа. Цасны дундаж нягт 0,17– 0,24 г/см3 байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд бог мал төллөх, отор нүүдэл хийх, мал нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажлууд явагдаж байна. Цас ихтэй байгаа сумдуудад өвөлжилт хүндэрсэн байлаа.Тариат, Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Жаргалант , Батцэнгэл, сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байв.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа